Орон нутгийн иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгт мэдээлэл өглөө
Хөвсгөл аймагт "Овоот" коксжих нүүрсний цогц төсөл хэрэгжүүлж буй “Хургатай Хайрхан” компани нь төслийн талаарх мэдээллээ олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумд болон аймгийн төв Мөрөнд “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Энэ сарын 11-15-ны өдрүүдэд хийсэн мэдээллийн өдөрлөгт эдгээр сумдын иргэд өргөнөөр оролцож, геологи, уул уурхайн талаарх мэдлэгээ тэлэх боломж бүрдсэн юм.
Эдгээр танилцуулга нь нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын ач холбогдлыг ойлгуулах, геологи, уул уурхай, байгаль орчны талаар олон нийтэд зөв мэдлэг ойлголт өгөхийг зорьсон бөгөөд олон нийтийн уул уурхайн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, төслийн үйл ажиллагааг ил тод байлган, иргэдийн оролцоог дэмжсэн ач холбогдолтой боллоо.Мөн өдөрлөгийн үеэр “Би уурхайчин” сэдэвт зургийн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж урамшуулав.